МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Дэлгэрсайхан: Намайг гүтгэж байгаа гүтгэлгийн ард залуу улстөрч бий
2020.06.29
Улстөр

Б.Дэлгэрсайхан: Намайг гүтгэж байгаа гүтгэлгийн ард залуу улстөрч бий

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа мэдээлэл хийлээ.  

Тэрээр "Олон нийтийн сүлжээгээр хэдэн өдөр тавилттай жүжиг тавилаа. 2016 онд С.Баярцогтыг яг ийм тавилттай жүжгээр дайрч давшилж байсан. Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэн хамтран зохион байгуулалттайгаар хүн гүтгэж байна. Дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн явж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг энэ сценарийг надад ашиглаж байна.  Үүний ард өмнөх парламентад надтай хамт сууж байсан залуу улстөрч байгаа. С.Баярцогтыг гүтгэх ажлыг санхүүжүүлж яг ингэж гүтгэсэн. Өнөөдөр намайг гүтгэж байна. Мөн дээр нь хууль хяналтын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан зарим нэг хүний оролцоотойгоор энэ жүжгийг тавьж байна.  Би бүх эзнийг мэдэж  байна. 

Би ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийгээгүй. Энэ хүний гаргаж тавьсан бичиг баримтууд нь 2017, 2018 оных байна. Намайг Швейцарийн прокурор, Английн тагнуул, АТГ, Хонконг гэх мэт орнуудын байгууллагад гурван жил шалгалаа. Байж болох бүх хувилбараар шалгуулсан. Өөрөөр хэлбэл, би дэлхийгээр шалгуулсан. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээүй тул энэ талаар ярина гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр орой Цэнхэр үст Цэрэнгийн миний талаар хийсэн шууд бичлэгийг би үзлээ. Монгол Улсад хийж бүтээдэг нь гутаан доромжлогддог юм байна. Өнөөдөр  нэр хүндээ сэргээлэх зорилгоор намайг олон улсын гэмт хэрэгт гүтгэсэн Цэрэндолгор гэдэг эмэгтэйг хууль хяналтын байгууллагад өгсөн. Мөн Швейцарийн  сэтгүүлчийг хуулийн байгууллагад өгсөн.           

С.Баярцогтыг шалгах явцдаа миний UBS банкны дансыг мөн шалгасан. Иймд би нүүр бардам байна. Бүх талаараа шалгуулсан. Миний хамаарал бүхий байсан компаниудыг дурдан, С.Баярцогтод намайг хахууль өгсөнд буруутгадаг. Би 2004 онд уул уурхайн салбарт орсон. Тухайн үед С.Баярцогт хэн ч биш байсан. Гудамжинд явж байгаа. Би түүнд хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй. Гадна, дотны нийлсэн сүлжээ ингэж хүн гүтгэж байна.         

Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. “Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ эзэмшдэг. Монголын тал  49 хувийг эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.       

Би Дорноговь аймагт нэг см газар хятадуудад өгөөгүй. Тэгэх нөлөөтэй, эрх мэдэлтэй хүн би биш. Намайг бусдын бизнесийг булааж авдаг гэж гүтгэсэн. Цэрэндолгор тэгж хэлээд ард дахь эзнээ бариад өгч байна лээ. “Засаг чандмань майнз” компанийн Буянтогтох гэдэг нөхөр Дорноговь аймагт 800 га газартай лицензтэй. Тэр нөхөр гадаад, дотоодын банк болоод хөрөнгө оруулалтын сангаас 70 сая ам.долларын залилан хийгээд өнөөдөр зугтаад алга болсон. Одоо түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Надад бусдын бизнесийг булаах ямар ч шаардлага байхгүй. Би 2016 онд УИХ-ын гишүүн болохдоо төрсөн нутаг Дорноговьтоо “Дахиж бизнес хийхгүй” гэж мэдэгдсэн. Энэ амлалтдаа хүрсээр байгаа"Засаг чандмань майнз" компани  Дорноговь аймагт тусгай зөвшөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон. Тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг С.Баярцогтод их хэмжээний мөнгө өгсөн гэж байсан. Энэ ямар учиртай мөнгө юм бэ?

-Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Тэгээд зургаан сарын дотор эргүүлж өгсөн. 2007-2008 он шиг санаж байна. Аливаа хөрөнгө оруулалт том мөнгийг гаднаас босгодог. Үүнийг мэдсээр байж мушгин гуйвуулж байгаад гайхаж байна. 

-Танай хуулийн байгууллагад нөлөөлдөг гэж ярьдаг. Нямдорж гэж хүний талаар яриад байсан. Та энэ талаар тайлбар өгөөч?

-Нямдорж гэдэг хүүхэд манай Дорноговийн хүүхэд. Манай эхнэр айлын ганц хүүхэд ямар нэгэн ах дүү байхгүй. Миний хэргийг Нийслэлийн прокурор 2019 оны долдугаар сарын 1-нд хаасан. Гэтэл Нямдорж 2019 оны аравдугаар сарын 1-нд томилогдсон юм билээ. Надад хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд байх зүйл байхгүй. 

ШИНЭ МЭДЭЭ