2020.07.01
Улстөр
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хороо байгуулагдлаа
Улсын Их хурлын /2020.07.01/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.
Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзахаар заасан.
Энэ үндсэн дээр боловсруулсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд танилцуулав.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо байгуулагдлаа.
БСШУСБХ -ны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн :
- А.Адъяасүрэн
- Г.Амартүвшин
- Т.Аубакар
- Ё.Баатарбилэг
- Б.Баярсайхан
- Х.Ганхуяг
- Ц.Даваасүрэн
- Г.Дамдинням
- Б.Жаргалмаа
- Ц.Мөнхцэцэг
- С.Одонтуяа
- Д.Өнөрболор
- Д.Сарангэрэл
- Ч.Ундрам
- Н.Учрал
- Т.Энхтүвшин нар багтлаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Н.Учрал уриалга гаргалаа
2020.11.12
AMARAA's Weekly show (Episode 30)
2020.11.02
Залуу гишүүний зангарагтай ЗҮТГЭЛ
2020.10.30
Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална
2020.10.20