МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.02
Улстөр

У.Хүрэлсүх Ерөнхий сайд дараах 7 асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллана

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

"Ерөнхий сайдаас асуух нэг асуулт байна. 2020-2024 оны Засгийн газрын төвлөрч ажиллах 3 асуудлыг та хэлж өгөөч.

У.Хүрэлсүх

"Олон асуудал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. 

  1. Нэгт, Улс орноо хүнсээр хангах, ард иргэдээ орон сууцжуулах
  2. Хоёрт, Дотоодоо эрчим хүчээр хангах
  3. Гуравт, Нефть, шатахуунаар хангах
  4. Дөрөвт, Дэд бүтцээр хангах
  5. Тав, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах
  6. Зургаа, Банк, санхүүгийн реформ хийх
  7. Долоо, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, тогтоох. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам тогтох гэсэн үндсэн 7 асуудал дээр анхаарч ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ