2020.07.02
Улстөр

Б.Саранчимэг: Ногоон хөгжлийн төлөө нэгдэж ажиллана гэдэгт итгэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

"Баянзүрхчүүд болон Монголын ард түмэндээ талархаж байгаагаа хэлье. Энэ ялалтын дийлэнх хэсгийг Ерөнхий сайдын удирдаж байсан Засгийн газрын хийсэн ажил, хийж байгаа ажил, цаашид хийх ажлыг ард түмэн үнэлж, цаашлаад МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх намаа зөв удирдаж байгааг үнэлсэн үнэлгээ гэж ойлгож байна. 

Энэ удаагийн УИХ, Засгийн газрын өмнө олон том сорилтууд хүлээж байгаа. Энэ амаргүй цаг үед бид эхэлсэнээ гүйцэтгэх, алдаагаа засах, улс орныхоо хөгжлийн төлөө нам харгалзахгүйгээр ажиллах, ялангуяа ногоон хөгжлийн төлөө нэгдэж ажиллах шаардлага байна. 

ШИНЭ МЭДЭЭ