МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.06
Улстөр

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Эдийн засгийн хямрал биднийг тойрохгүй, бид сөрж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн, Барилга, xoт байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгажээ.


Б.Жавхлан: Бид сүүлийн 10 жил үндсэн хуулийнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж явсан. Өнрөгсөн парламеэтийн хугацаанд энэ том өндөр босготой ажлыг хийсэн. Энэ өөрчлөлтөөр ерөнхий сайдаа илүү тогтвортой, хүчтэй болгосон. Тийм ч учраас энэ бүтэц бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Гагцхүү бидэнд санах ёстой зүйл байгаа. 2020,2021 онд дэлхий нийтээрээ энэ цар тахлын өвчний өмнө өвдөгсөгдөж байгаа. Эдийн засгмйн маш хүнд цаг үеийг туулна. Бид үүнийг тойрч гарахгүй, сөрж ч чадахгүй. Энэ хэцүү үед хэрэг эрхлэх газар ачаалал авч ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ