МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Ё.Баатарбилэг: Хилийн чанадад байгаа оюутнууддаа анхаараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“Ерөнхий сайдын танилцуулж буй кабинетын бүрэлдэхүүнийг дэмжиж байна. 2 зүйлд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсэж байна. Шадар сайд УОК-ын даргаар ажилладаг. Өчигдрөөс АНУ-аас Монгол оюутнуудын визийг цуцлан албадан гаргаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Зөвхөн Монгол ч бус бусад орны оюутнуудад ч мөн ялгаагүй байдалд байна. Тиймээс Гадаад хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажилламаар байна. Ардчилал өндөр хөгжсөн АНУ-д Ази царай төрхтэй иргэдийг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг асуудал гарч байна. Үнэхээр олон улсын хүний эрхийн байгууллагад ханддаг ч юм уу, виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай гэж хзүсэж байна. ОХУ өнгөрсөн хавар манай оюутнуудыг хүчээр байрнаас нь гаргасан. Сандарч тэвдэн арай хийж хилийн дээс давж эх орндоо ирсэн. Гадаадад байгаа Монгол иргэнээ хамгаалах, бүрэн эрхт улс юм бол улсын дайтай дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай.

Манайх Францын иргэнийг сошиалаар шүүмжлэхэд элчин сайд нь сандарч ирж уулзаад хамгаална энэ тэр гэж бөөн юм болсон. Гэтэл бид өнөөдөр уоайм цайм монголчуудыг гудманд гаргаад байгаа нөхцөлд бид зүгээр суумааргүй байна. Хаа очиж БНХАУ сайн хөршийн ёсоор манай оюутнуудад нааштай шийд гаргаж, асуудал үүсгээгүй. Тиймээс үүнийг анхаараарай.

Өнгөрсөн хугацаанд БСШУСЯ-д энэ оюутнуудтай холбоотой нэлээд олон асуудлууд ирсэн учраас энд хэллээ. Тэтгэлэг, орон байр, цалин хөлс гэх мэт.

Хууль зүйн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар гишүүн өөрөө мэдэж байгаа. 6/13-д ярилцлага өгсөн байна лээ. Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан шүүгчдийн асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах ёстой гэж хэлсэн байсан. Энэ байр суурин дээрээ байгаа юу? УИХ-ын гишүүний халдашгүй байдал хүчинтэй байгаа үед ингээд бариад хорих нь зөв үү? Цаашид шударга бус шүүгчидтэй тэмцэх нь хэвээрээ байх гэж найдаж байна.

Сайдад нэр дэвшигчид бүгдийг дэмжиж байна. Салбарын хүмүүс байгаа тул ажилд нь амжилт хүсье.” 

ШИНЭ МЭДЭЭ