МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хороодын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
2020.07.08
Улстөр

Байнгын хороодын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ хуралдаанаар, Байнгын хороодын харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол баталлаа.

УИХ-ын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулахаар заажээ. Үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулахаар заажээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын байнгын хороо байгуулахаар тусгасан. Түүнчлэн Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус  байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан байна.

Хуульд зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй аж.

Энэ үндсэн дээр Байнгын хороод энэ сарын 7-нд дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлуулахыг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоолыг батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хороод харьяа дэд хорооны бүрэлдэхүүнээ дараах байдлаар батлахыг дэмжсэн санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТББХ-ны дүгнэлтийг танилцууллаа.

  1. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:
  2. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /дарга/
  3. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд /гишүүн/
  4. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн/
  5. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт /гишүүн/
  6. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил /гишүүн/.

Ёс зүйн дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  2. Улсын Их Хурлын гишүүн  Б.Бейсен
  3. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар
  4. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар
  5. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Нутгийн удирдлагын дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг
  2. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
  3. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
  4. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар
  5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар.

 Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар
  2. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
  3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
  4. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
  5. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан.

Харин Улсын Их Хурлын бусад Байнгын хороод өнөөдөр (2020.07.07) хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох  тухай БОХХААБХ-ны дүгнэлтийг танилцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан
  2. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
  3. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг
  4. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
  5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн
  6. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Тусгай хяналтын дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан
  2. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг
  3. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд
  4. Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  5. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан
  6. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан
  7. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.

Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцна.

Төсвийн байнгын хороо:

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТБХ-ны дүгнэлтийг танилцуулав.

 Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
  1. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин
  2. Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
  3. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
  4. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
  5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
  6. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
  7. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
  8. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
  9. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй. 

Эдийн засгийн байнгын хороо:

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТББХ-ны дүгнэлтийг танилцууллаа.

 Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо: 
  1. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан
  2. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут
  3. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  4. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
  5. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
  6. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд
  7. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг
  8. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл
  9. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

 Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан
  2. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
  3. Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  4. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал
  5. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.

Хууль зүйн байнгын хороо:

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох  тухай ХЗБХ-ны дүгнэлтийг танилцуулав.

 Хүний эрхийн дэд хороо:

  1. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа
  2. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
  3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг
  4. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
  6. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
  7. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ