МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Б.Баттөмөр: Эдийн засгийн хүнд үетэй энэ Засгийн газар нүүр тулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Маш хүнд үед энэ Засгийн газар байгуулагдаж байна. Нэг ололттой тал нь мэргэжлийн хүмүүс орж ирлээ. Монгол Улсын төсөв 1,2 их наяд төгрөгөөр тасраад байна. Нийгмийн олон асуудлыг шийдсэн. Буцах аргагүй. Орлого талдаа хүнд нөхцөлд байна. Тодотгол оруулж таарна. Дэлхийн эдийн засаг ч хүнд байна. 6 дугаар сард эдийн засгийн төлөвт 5,5 хувиар буурах төлөвтэй байна. Улс орнуудын эдийн засгийн хөгжлийн хурд буурч, ядуурал, ажилгүйдэл үүсэх олон тоо гаргаад байна. Сөрөг нөхцөл үргэлжилбэл манайд ч хүнд байдал үүснэ. Үүнтэй энэ Засгийн газар тулж, хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд, УИХ-тайгаа хамтран зүтгэх болно.”

ШИНЭ МЭДЭЭ