Ч.Ундрам: Боловсролын салбарын шинэчлэлийг нийгмээрээ хүлээж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
“Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх ажлаа яг өнөөдрөөс эхлэх ёстой. Боловсролын салбарын шинэчлэлийг хөтөлбөрийн шинэчлэлээ хийх ёстой. Нэг хүүхээд 12 жил сурахдаа 3 өөр хөтөлбөрөөр явсан байх жишээтэй. Үр дүнд нь ажлын байранд гарсан хүүхдүүд тохирохгүй байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал гэж буй эрин үед монгол дотортой монгол иргэнийг бэлтгэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн хүмүүжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Багшийн чадвар үнэмэлжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хот хөдөөгийн ялгааг арилгаж, технологийн хөгжилд суурилах ёстой. Их дээд сургуулийн засаглалын асуудал байна. Төрөөс хараат бус меррит зарчмаар захирлууд томилогдох ёстой.
ХХААХЕ-ийн сайдад хэлэхэд Атрын 4 дүгээр аянтай Сэлэнгэ аймаг нягт холбоотой. Тиймээс боловсон хүчний асуудлыг ч энэ аяны хүрээнд хамт хэрэгжүүлэх ёстой. Төмс, хүнсний ногоо тарьж байгаа иргэдийн ложистикийг ч анхаарч ажиллаарай. Хөрсний үржил шимийн асуудал байна. Энэ чиглэлд судалгаа хийх зэргийг анхаараарай.”