2020.07.08
Улстөр

Б.Саранчимэг: Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед хүн төвтэй бодлогыг ч мартаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Өнөөдөр МУ-ын хуулийн үндсэн хуулийн дагуу засгийн газар МУ-ын ерөнхий сайд багаа бүрдүүлж байна. Мэргэжлийн баг орж ирж байгаад баяртай байна. Засгийн газар үйл ажиллагаагаа хоёр үндсэн чиг үүрэгт чиглүүлээсэй гэж хүсэж байна. 

Нэгдүгээрт: Ногоон хөгжлийн бодлого. Дэлхий дахинд энэ ногоон бодлого буюу иргэддээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед хэцүү байгаа ч гэсэн энэ ногоон бодлогыг хэрэгжүүлж, иргэддээ ээлтэй байна уу гэдгийг анхаарч, харилцан уялдаатай ажиллаарай. 

Баянзүрх дүүргийн хамгийн хэцүү асуудал бол орчны бохирдол байгаа. Энэ орчны бохидолыг бууруулахын тулд Цагаандаваагийн хогны цэг дээр хогны үйлдвэр барина гэж мөрийн хөтөлүбөрт орсон. Энэ лцаг үед мөрийн хөтөлбөрийн дагуу сайд нар илүү их анхаарч хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хоёрдугаарт: Хүн төвтэй бодлогыг мартаж болохгүй. Эдийн засаг чухал байгаа ч гэсэн Монгол эрүүл хүн гэсэн бодлогыг яамдууд хамтарч уялдаа холбоотой ажиллаарай. та бүхний ажилд амжилт хүсье. 

ШИНЭ МЭДЭЭ