МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Н.Энхболд: Зарчимаа барьж сэтгэл гаргаж ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

“Нийгмийн хүлээлтэд нийцсэн сонголт хийж танхимаа бүрдүүллээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог болсон. Тиймээс энэ асуудал танхимынх нь сайд нар анхаарч ажиллах ёстой гэдгийг сайд нар анхааралдаа аваарай. Би 2 жил Ерөнхий сайдтай хамтран ажилласан. Ажлыг нь сайд нартаа бүрэн хариуцуулж, сонирхлын эрэмбэ алдсан шаардлага тавьж байгаагүй. Энэ бол маш чухал зарчим юм. Тиймээс сайд нар ийм зарчим баримтлан ажиллаарай.

Шударга ёсыг ярих бус өдөр тутмынхаа ажилдаа баримтлаад ажиллаарай. Тиймээс ард түмний итгэл үзүүлж, найдвар тавьсан Ерөнхий сайддаа танхимын сайд нар хүч болно. Зарчимаа барьж сэтгэл гаргаж ажиллаарай.”

ШИНЭ МЭДЭЭ