2020.07.08
Улстөр
Ж.Батсуурь: Орон нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй лиценз олгосон байдаг байдал зогсох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Ерөнхий сайд болон сайд нартаа баяр хүргэж амжилт хүсье. Хөдөө орон нутагтай хамтран ажиллаж байсан туршлагатай гишүүд орж байгаад баяртай байна. Ч.Хүрэлбаатар сайдад хандаж хэлэх үг байна. Удахгүй төсвийн тодотгол болох байх. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсөв гэж болно. Орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэдэх нв гишүүд байдаг учраас гишүүдтэй санал бодлоо солилцож ажиллахгүй бол нэг л мэдэхэд төсөв батлахаар болсон байдаг.
Ашигт малтмалын лицензыг ил бологож болох уу? Орон нутгийн удирдлага, багийн иргэдийн хуралгүйгээр нэг л мэдэхэд олон төрлийн лиценз олгосон байдаг. Тухайн орны хамгийн нандин газрууд лицензээр олгогдсон байдаг шүү.
ШИНЭ МЭДЭЭ
2020 оны төсвийн тодотголыг баталлаа
2020.08.28
Засаглал ба хөгжлийн ялгаа...
2016.05.10
Ж.Батсуурь ба бусад
2016.04.06