2020.07.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Баянгол дүүрэгт 720 хүүхдийн сургууль ирэх сард ашиглалтад орно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль болон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр шалгажээ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж байгаа ажээ. Барилгын ажлыг 2018 оны 8 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх сарын 16-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.