Засгийн газар хуралдана
2020.07.29
Улстөр

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.7.29/ болно. Өнөөдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгах эсэх, бүх шатны боловсролын байгууллагыг үе шаттайгаар нээх хувилбаруудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Улсын Онцгой комиссын өчигдөр /2020.7.28/ -ийн хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр эхлүүлэх санал гаргасан юм.

ШИНЭ МЭДЭЭ