МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баруун бүсийн хүний нөөцийн гол тулгаар болсон Завхан Их сургуулийн үйл ажиллагааг сэргээнэ
2020.08.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баруун бүсийн хүний нөөцийн гол тулгаар болсон Завхан Их сургуулийн үйл ажиллагааг сэргээнэ

МУИС-ийн баруун бүс дэх салбар сургууль болох Завхан Их сургууль 1976 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Баруун бүсийн хүний нөөцийн гол тулгуур болж байсан уг сургууль жил ирэх тутам элсэгчдийн тоо цөөрч энэ жил 10 элсэгч бүртгүүлээд байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан Их сургуулийн үйл ажиллагааг сэргээн, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

Завхан Их сургууль нь худалдаа, эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлүүдээр 9000 орчим мэргэжилтнийг төгсгөж, бүс нутагтаа эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл уг сургуульд жилээс жилд элсэгчдийн тоо цөөрч, боловсролын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тул сургуулийн багш удирдлагууд тойргоосоо сонгогдсон гишүүнд ханджээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өмнө нь БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, уг сургуулийн үйл ажиллагаа доголдож байгааг сайтар мэдэх хүний хувьд тойрогтоо ажиллах үеэрээ Завхан Их сургуулийн эрдэмтэн багш, удирдлагуудтай үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар уулзалт хийлээ.

Сүүлийн жилүүдэд элсэгчдийн тоо багасч, багш нарын тоо цөөрч, олон жил хэрэгжүүлж ирсэн зарим хөтөлбөрүүдээ хаахад хүрсэн МУИС-ийн харьяа Завхан их сургуулийг шат дараалан эрс шинэчлэл хийж хөгжүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаж, санал солилцлоо. Уулзалтад МУИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг байлцсан бөгөөд Завхан сургуулийн үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр 17 арга замыг тодорхойлж, хамтран зөвшилцлөө.

Завхан Их сургуулийн шинэчлэл, хөгжлийн асуудалд Б.Баярсайхан гишүүн  идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ