2020.08.17
Эдийн засаг, Худалдаа
Ц.Мөнх-Оргил: Аливаа хямралыг боломж гэж харвал энэ удаагийн хүндрэлээс олж авсан сургамж бий юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“Төсвийн алдагдал ДНБ-ийн 9,9%-д хүрч байгаа нь арай өндөр байна. Үүнийг бууруулж болох уу? Тэвчиж болох зардлаа хассан уу?
2021 оны төсөв ямар зурагтай гарах вэ? Үүссэн нөхцөл байдлыг тооцож тусгасан уу? Бид аливаа хямралыг боломж гэж харах ёстой. Тиймээс төсвийн шинэчлэл, татварын системийн шинэчлэл, хуваарилалт, төрийн данхар алба, төрийн салбар мөчир бүр бизнесийн үйл ажиллагаанд оролцож байдаг хүндрэлийг давах ямар сургамж авч байна вэ?
2020 оны төсвөөр 419,4 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт оруулахаар төлөвлөсөн. Гэтэл оруулчаад байгаа нь 30-40%-ийн биелэлттэй байна. Үүнийг бид тодотгож чадаж байна уу? ХХОАТ-аас шимтгэл авч төсөвт бүрдүүлэх ёстой. Гэтэл энэ бүхлээрээ тасалдсан.
119 объектыг төсвийн хөрөнгө оруулалтаас хассан гэлээ. Энэ зөв. Гэхдээ үүнд наанатай цаанатай хандмаар байна. Гэрээ хийгээд, тендер зарлагдсан, хөрөнгө оруулалтаа олчихсон гэх мэт аж ахуй нэгжүүд яг эхлэх гэтэл хүндрэл үүссэнээс болж гацсан зүйл бий. Тиймээс үүнд анхаарлаа хандуулаарай.”
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.