2020.08.17
Эдийн засаг, Худалдаа
Н.Алтанхуяг: Цар тахлын бус сонгуульд зориулсан төсвөө тодотгох гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
“Цар тахлын үеийнх үү? Сонгуулийн төсөв үү? Гэдгийг ялгаж харах ёстой. Маргаангүй хариулт өгье. Энэ бол сонгуулийн төсөв. Түүнийг тодотгох тухай ярьж байна. Өнгөрсөн жилийн 11,15-д батлагдсан. Энэ үед цар тахлын сураг ч байгаагүй. Би энэ талаар өмнө нь Сангийн сайдад хэлсэн ч хүний үг тоогоогүй байна. Төсвийн хуульдаа 500 объект барина гэж байна. Энэ болно. Нэмж 900 объект барина гэж байгаа нь боломжгүй. Би Хзрэлсүхэд хэлэхгүй. Гэтэл одоо сагаж байна. С.Чинзориг сайдын хэлж байгаа шиг усан бассейн барьсан хэрнээ доторх үйл ажиллагааны хөрөнгийг шийдээгүй байна. Олон барилга барьж болно. Энэ бол таны мөнгө биш улсын мөнгө үрэгдэж байгааг хараад харамсаж байна. Сонгуулийн жилд шинэ барилга барина гэж бүү оруулаач гэж би хэлсэн ч “хуцваа” гээд л оруулсан. Өнөөдрийн тодотгол цар тахлын нөхцөлд тааруулсан ажил биш. УИХ-ын хийсэн алдаа нь цар тахлын үед шийдвэр гарга гэж эрх мэдлээ Засгийн газарт алдсан явдал. Олонхиороо түрий барьж шийдсэн. Монголын төрийн эрх мэдлийг дураараа ашиглаж байгаа үйлдэл шүү. Ч.Хүрэлбаатар сайд хүний үгийг сонсоорой. Хүн үг хэлэхээр сөргөөд байх юм.
Энэ төсвийг арай батлахгүй байх гэж бодож байна. Чингис бондын өртэй тэнцэхээр алдагдалтай төсвийг батлах гэж байна.
Тагнуулын байшинг сайд байхдаа би дуудлага худалдаагаар худалдаж байсан. Одоо сайхан байшин барьж байна. Сум баг руу чиглэсэн нэртэй хоёрын хооронд хөрөнгийг цацсан. Төсвийн мөнгийг хэмнээд явах байсан. Энэ бол сонгуульд зориулсан төсвөө Хүрэлбаатар сайд цэгцэлж чадахгүй оруулж ирж байна.
Тогтворжуулалтын санд 150 тэрбум төгрөгтэй болж байгаа юм байна. нэг Засгийн газар гарч ирээд л Төсвийн тогтворжуулатын сангийн тухай хуулийг цоохор болтол өөрчлөөд тогтворгүй болгоод хаячихдаг. Одоо Ч.Хүрэлбаатар сайд энэ сангийн мөнгийг алдагдалдаа зарцуулах нь л дээ.”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Алтанхуяг гишүүн тойрогтоо ажиллаж байна
2024.02.08
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15