МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.18
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: УИХ-ын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй

УИХ дахь Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.08.18/ хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт орсон. Энэ нь хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэсэн заалт байгаа. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38.2-т тавьсан Ерөнхийлөгчийн хоригт тодруулж хэлье гэж бодож байна.

-       УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль снааачилна гэж заалт орсон. Нөгөөтэйгүүр Засгийн газар ямар хүрээнд хууль санаачлахыг УИХ-ын тухай хуулиар тогтоогоод байгаа. Гэтэл Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхийг УИХ-ын тухай хуулиар зохицуулах нь зөв үү гэдэг асуудал байгаа юм. УИХ-ын тухай хууль нь өөрөө УИХ-ын үйл ажиллагааны үндсийг тогтооно. Бүрэн эрх, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, баталгаа, УИХ-ын үйл ажиллагааны журмыг тогтоосон хууль. Өөрөөр хэлбэл УИХ-ын дотоод асуудал, үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл үүн дотор гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулсан нь буруу болжээ гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгч ямар хүрээнд хууль санаачлахыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Ерөнхийлөгчийн тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулах нь илүү зохимжтой.

Үндсэн хуулийн 33 дугаарт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах гэсэнтэй бол санал нэг байна.

Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Энэ бол Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоох үйл ажиллагаанд орж байгаа маш зүйтэй хэлбэр гэж үзэж байна. Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд байгаа Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргахаар заасан. Тиймээс Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх нь байгаа гэдгийг хэлье.

Ер нь энэ маргаан Монгол Улсын Ерөнхийлөгч гэж хэн болох, ямар бүрэн эрх, чиг үүрэгтэй байх, төрийн эрх мэдэл хуваарилалтад яаж оролцох ёстойг онолын хувьд тодорхой болгох шаардлага урган гарч байна. Иймээс УИХ-ын хоригийг хүлээн авах нь зүйтэй. Тиймээс хүлээн авах нь зүйтэй. Авахгүй гэвэл Үндсэн хуулийн цэцээр шийдэх нь зүйтэй. Энэ бол цаашид эрх мэдээл хуваарилах онолын хувьд, Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй гэж бодож байна.

Бид Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг нэгэнт хуулиар тогтоох боломжийг Үндсэн хуульд заагаад өгсөн. Тиймээс УИХ ямар хүрээнд байхыг хууль тогтоомжин тухай, Ерөнхийлөгчийн хуульдаа оруулах боломжтой. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 38 дугаар заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүоээж авах нь зүйтэй. 

ШИНЭ МЭДЭЭ