2020.08.20
Улстөр
Б.Дэлгэрсайхан: Гадаадын хөрөнгө оруулалтын газраа яаралтай сэргээх шаардлагатай байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
“Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж байсан. Одоо 3 яамны дагавар хүүхэд шиг алга болсон. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм байхгүй, эрх зүйн орчин саармагжсан. Сүүлийн хэдэн жил адлах маягтай явж ирсэн. Одоо энэ газраа яаралтай сэргээхгүй бол манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг бол гадаадын хөрөнгө оруулалт шүү дээ. Ковид-той холбоотойгоор хойшлуулж магад гэж байна. Миний саналаар хойшлуулахгүй байгуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч нар манайхаас бэрхгэх айх маягтай тойроод ихэвчлэн төлөөлөгчийн газраа байгуулах маягаар явж байна. Төлөөлөгчийн газар байгуулахаар татвар төлөхгүй, болгоомжлолын байдалтай байгаа учраас орчныг нь хурдан бүрдүүлээд хөрөнгө оруулалтын газрыг нь байгуулаад хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтыг холбон дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч өгөөрэй гэж дахин хэлье.
5 жилийн төлөвлөгөөнд Дорноговь аймгийг хүнд аж үйлдвэрийн бүс нутаг болно. Дарханыг хөнгөн аж үйлдвэрийн бүс нутаг болгоно гэж байгаа. Үүнийгээ энэ төлөвлөгөөндөө оруулж байгаа юу? Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж яриад байгаа. Гэтэл Дорноговьд аль хэдийнэ үйлдвэрээ бариад мөнгө зарцуулаад эхэлсэн. Одоо буцах зам байхгүй. Үүнийг төр хувийн хэвшил хамтдаа л хийнэ. Үүнийг дэмжихэд компаниудад, тухайлбал Сангийн яам, Татварын Ерөнхий газар ямар дэмжлэг үзүүлэх вэ? Нэмүү өртөг шингэсэн хүнд аж үйлдвэртээ ямар дэмжлэг байхыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Үүнийг дагаад Сайншандад хүн амын суурьшил эрс нэмэгдэнэ. БХБЯам энэ тал дээр юу бодож байна вэ? Нийслэлд орон сууц бариад ипотекийн зээл өгөөд байдаг. Ингэхээр хүн бүр л хотод ирж амьдарна. Орон нутаг руу задлахгүй бл нийслэлийн төвлөрөл саарахгүй шүү дээ.
Зүүн баян-Ханги мандлын зам хэзээ эхлэх вэ? Цаасан дээр бичихдээ 2020-2024 онд эхлүүлнэ гэж бичсэн. Замын-Үүдийн тээюэр таазандаа тулсан Эрээн авч чадахгүй. Энэ замаа барихгүй бол экспорт хөгжихгүй. Тиймээс энэ замаа эхлүүлнэ үү?
Дорноговь АҮ-ийн бүс нутаг болж байгаатай холбогдуулан Чойр - Сайншандын чиглэлийн шугамыг хэзээ шинэчлэх юм бэ? Тэгэхгүй бол эрчим хүч даахгүй болсон. 10 аймагт дулааны станц барина гэж яриад байна. Үүнд Дорноговь ороогүй. АҮ-жилтийг дагаад төвлөрөл бий болохоор дулааны хэрэгцээ нэмэгдэнэ шүү дээ.”
Түүний асуултад салбарын сайд нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09