МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Ирэх жилүүдэд Оюутолгой төслөөс улсын төсөвт ямар ашиг орж ирэх вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хүнд байгаа. Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 0,1%-ийг эзэлдэг. Сангийн сайд өмнө нь хэлж байсан шиг Монголын эдийн засгийг томоор харж төсөөлөн тооцох хэрэгтэй. Монголчууд өндөр потенциалтай улс. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлд илүү ухаан зарах шаардлагатай байна."

Түүнчлэн төрийн өмчит компаниудын хувьчлал, хувийн хэвшлийг бэхжүүлэх, өрхийн хэрэглээний өсөлтийг нарийн тооцох, төлбөрийн тэнцэл ямар байх, Оюутолгойн төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангах тухай тогтоол батлагдсан тул энэ төслөөс ирэх онд ямар орлого орж ирэх вэ зэрэг асуултуудыг тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ