2020.08.24
Улстөр
Б.Баттөмөр: Өсвөр үе, залуучуудаа цахим орчны сөрөг нөлөөллөөс хэрхэн хамгаалах вэ?
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
“1. Дэлхий бөөрөнхий бус хавтгай болж, цахим дэлхий болж байна. Ийм үед залуучууд, ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд бүгд фэйсбүүк, твиттерт цахим хэрэглээтэй болсон. Эндээс бүх мэдээллээ авах боломж бүрдсэн. Эндээс буруу ташаа мэдээлэл их авч байна. Төрийн алба гэж ийм байдаг, авлигад идэгдсэн, нийгэм иймэрхүү л байдаг гэсэн ойлголтыг авч байна. Ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж байгаа хүүхдүүдийн хувьд цахим орчны ёс зүйг цаашид хэрхэн бий болгох вэ? хэн хариуцах вэ? Яаж зохицуулах ёстой вэ? Бусад орны туршлага юу байдаг вэ? Монгол шиг жижиг орны хувьд арга бодож олох ёстой.
2. Монголын төрийн алба. Авлига хээл хахуультай холбоотой асуудал тасрахгүй байна. Үүний учир шалтгаан юу вэ? Ямар бодлого байна вэ? авлига хээл хахуулиас хол байлгах ямар бодлого чиглэл байна вэ?”
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11