МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Зээлийн хүүг бууруулах асуудал бол Эдийн засгийн хамгийн чухал асуудлын нэг

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Зээлийн хүүг бууруулах асуудал бол Эдийн засгийн хамгийн чухал асуудлын нэг байгаа. Бүх хүн зээлийн хүүг буураасай гэж хүсэж байна. Зээлийн хүү мөнгөний хүү гэдэг бараагаар бол барааны үнийн тухай ойлголт. Энэ барааны үнэ буухын тулд нийлүүлэлт нэмэгдэх шаардлагатай. Гэтэл яг одоо Монголчуудын дотоодын хуримтлал хэрэглээндээ хүрэхгүй байна. Тиймээс нийлүүлэлт бага байгаа учир гадны банк оруулах асуудлыг Монгол банк дэмжиж байгаа юу?

Шинэ техник технологи нэвтэрч байгаа юу? Энэ салбарын эрсдэл ийм өндөр байгаад байвал зээлийн хүүг бурхан байсан ч буулгахгүй. Төсөв асар өндөр алдагдалтай, эдийн засаг нь хасах утгатай байхад зээлийн хүүг бууруулна гээд байдаг та нар энэ бодлоготойгоо санал нийцэж байгаа юу? Хугацаагүй хадгаламжид хүү төлдөг болно гэсэн байна. Үүний цаана хадгаламж зээлийн хоршоо болон бусад газарлуу энэ мөнгө чинь урсчих юм биш үү? 

Түүний асуултад Монгол банкны дэд ерөнхийлөгч Дөлгөөн хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ