2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Шаардлага хангасан цахим банк, интернет банкуудад зөвшөөрлыг нь өгөх ёстой

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Энэхүү стратегийг баталсанаар эдийн засгаа эмчлэх гэж оролдож буй хэрэг юм. Хүнээр бол эм өгөөд өвчнийг нь хэсэг дарж байгаатай адил. Уламжлалт анагаах ухаан хүний өвчнийг үндсээр нь тасалдаг яг тэрэн шиг засах ёстой. Зээлийн хүүг дотоод шийдвэр гаргаад буурчихна гэдэгт итгэхгүй байна. Бид өөрсдөө бүтээж хийж байж дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж байж зээлийн хүү буурна. Гэтэл бид ихэнх зүйлээ гаднаас авдаг хэрэглэгч орон. Ковидын үед маскаа хүртэл гаднаас авч байгаа. 

Хоёрдугаарт гадны банкыг оруулахын тулд бид гадны банкыг яаралтай оруулах шаардлагатай. Өмнөх парламентад энэ асуудал орж ирэхэд бүх банкны лобби орж ирээд энэ асуудлыг шийдээгүй. Мөн банкнуудын дотоод үйл ажиллагааны зардлыг бууруулах хэрэгтэй. Яагаад цахим банк, интернет банкыг бид яаралтай хөгжүүлэхгүй байгаа юм бэ? Бид дижитал ертөнцөд амьдарч байна. Тиймдээ ч УИХ-д цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан юм биш үү? Хэзээ энэ цахим банк интернет банкуудад эрхийг нь өгөх юм бэ?  Шаардлага хангасан цахим банк, интернет банкуудад зөвшөөрлыг нь өгөх ёстой.

Түүний асуултад Монгол банкны дэд ерөнхийлөгч О.Дөлгөөн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ