МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Дайн байлдаантай орноос ч өндөр зээлийн хүүтэй байгаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Зээлийн хүүг бууруулах талаар олон бичиг баримт гардаг ч хэрэгждэггүй гэсэн гомдол санал байнгын хороонд байнга ирдэг. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ажлын хэсгийг би ахалсан. Энэ бол аргаа барсан ажил хэрвээ үнэхээр л буухаар байсан бол сүүлийн 25 жилийн дотор буух байсан.

Зарим хүн хариултаа харин ч буусан гэж байна. Буусан хэрнээ хамгийн өндөр зээлийн хүүтэй орон. Аргаа барсандаа л гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай ярьж байгаа шүү. Дайн байлдаантай орноос өндөр хүүтэй байгаа шүү. 

ШИНЭ МЭДЭЭ