МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.08.26
Улстөр

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ

 Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэн батлах гэж байгаа тул төслийг хэлэлцэх явцад гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгах тал дээр анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд сануулав.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсгийн хамтарсан хуралдаан өчигдөр болж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулахаар ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэллээ.  

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ