МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Энх-Амгалан: Цар тахлын үед дотоод эдийн засгаа сэргээх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Гадаадаас татан авч ирсэн иргэд нөхцөл байдлыг хүндрүүлж, илүү хангамж нэхэж, архи дарс оруулах гэж оролдсон. Тусгаарлах байрны журам зөрчсөн. Ийм нөхцөл байдал үүсгэсэн. Монгол Улс хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж байгаа. Байгаа онгоцныхоо хэмжээнд Үндэсний ганц агаарын тээвэрлэгч МИАТ компани маш эрсдэлтэй байдалд голомтот бүсээс иргэдээ татаж авсан. Уханиас иргэдээ татаж авсан хэдхэн улсын тоонд Монгол орж байгаа. Тусгаарлах байрны багтаамж хязгаарлагдмал, эмч эмнэлгийн ажилтнууд маань ч сайн ажиллаж байгаа. Цагдаа, хүч, хил, гааль, консул, гадаад харилцааны яамны ажилтан, алба хаагчид олон бий. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд, цаг наргүй ажилласан тэднийгээ Монгол төр яаж урамшуулах гэж байна вэ? Мөнгөн болон төрийн одон медаль юу байдаг вэ?

Энэ нөхцөл байдалд улс орон бүр амь амиа бодоорой гэдэг нөхцөлд шилжлээ. Энэ цаг үе бидэнд эх орон гэдэг үндэсний үзлийг бидэнд сайн ойлгуулж, мэдрүүллээ. Дэлхий хавтгай байдаг. Хаана ч очиж амьдарч болно гэж цээжээ дэлддэг хүмүүс эх орон, элгэн садан, харах төртэй байх ямар байдгыг мэдрүүллээ. Мөн эдийн засгийн маш хүнд байдалд авч ирлээ. Эдийн засгаа сэргээн босгох асуудал дээр дотоодын эдийн засгаа сэргээж, өөрөө өөрийгөө тэтгэж, гадны хамаарлыг багасгаж, ажлын байраа хадгалж үлдэх тал дээр, гадагшаа урсгалыг хязгаарлах тал дээр УОК яаж анхаарч ажиллаж байна вэ?

Ковид-19 халдварын үед эрчимтэй сайн ажиллаж байгаа Улсын онцгой комиссын гишүүдэд баяр хүргэе.”

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ