МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.27
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Төрийн бүх шатны байгууллага нийгмийн түншлэл дээр суурилан ажлаа явуулах нь зүйтэй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар Монгол Улсын Загсийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

"Тогтоолын төсөлд бичилтийн зарим агуулгыг засах шаардлагатай байх. Жишээ нь засаглалын бүх шатанд гэсэн байна. Энэ нь баг, сум, хороо, дүүрэг, бүх шатандаа 3 талт хамтын ажиллагааг түншлэл гэдэг асуудал байхгүй. Засаг ажлаа хийгээд л явна. Харин Засаг шийдвэрээ  гаргахдаа хувийн хэвшил, иргэний нийгэмтэйгээ зөвшилцдөг, тайлбарладаг, санал бодлыг нь тусгадаг, хэрэгжилтийг хамтран хангадаг.

Нөгөөтэйгүүр С.Ганбаатар гишүүний хэлсэн нийгмийн түншлэл, зөвшилцөл гэдэг асуудлыг оруулах нь зөв. Гэхдээ Засаглал гэдэг утгаар нь бус. Төр аливаа асуудалд нийгмийн зөвшилцөл талуудыг оролцуулдаг гэсэн агуулгаар нь оруулаад Засгийн газар бүх шатны байгууллага нийгмийн түншлэл дээр суурилан ажлаа явуулах юм байна гэсэн зарчмын шинж чанартай өгүүлбэр оруулах нь зүйтэй."

ШИНЭ МЭДЭЭ