МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Бидний ирээдүй зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай
2020.08.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Ганбаатар: Бидний ирээдүй зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар  2017 оноос эхлэн Баянгол дүүргийн ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжил сонголтонд нь дэм үзүүлэх мөн бизнесийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор “Шилдэг бизнес” төслийн уралдааныг санаачлан, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Харин 2020 онд УИХ-ын ээлжит сонгуулийн жил давхцсан тул хуулийн хувьд зохион байгуулах боломжгүй байсан бол тун удахгүй 100 сая төгрөгийн шагналын сантай “Шилдэг бизнес-2021” төслийн уралдаанаа БГД-ийн ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар болсон байна.

2017, 2018, 2019 онд нийт 2500 гаруй сурагч 1800 орчим төсөл ирүүлжээ. "Шилдэг бизнес төсөл"-ийг жил бүр 100 сая төгрөгөөр дэмжиж байсан бөгөөд 3 жилийн хугацаанд 300 сая төгрөгийг энэхүү төсөлд зарцуулаад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Бүтээлч сэтгэхүйтэй, бизнес санааг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй Монгол Улсын иргэнийг бэлдэх явдал гэдгийг онцолдог. Хүүхдийг багаас нь бүтээлч сэтгэглгээг нь дэмжээд явбал ирээдүйд бүтээгч нийгэм бий болно, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэмэр болно гэж үздэг юм."

"Шидлэг бизнес-2021" төслийн уралдаанд сурагчдыг идэвхтэй оролцож, өөрийн шинэ санааг улам хөгжүүлэн, ажил хэрэг болгохыг уриалж  байна.

ШИНЭ МЭДЭЭ