"Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн боллоо
2020.08.28
Эрүүл мэнд

"Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн боллоо

"Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Коронавируст халдварын үед эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын асуудлыг авч хэлэлцлээ.

Монгол Улс 2015 онд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 26 хүртэл бууруулж, чадсанаар эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтот хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон билээ. Мөн Монгол Улс дэлхийн Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан түүний хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан, батлуулж, мөрдөж ажилласан.

Үүний үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат болох 2016-2020 оны шалгуур үзүүлэлтэд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25 болгох зорилтыг хангаж чадсан.

Тогтвортой хөгжлийн зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимд тулгуурладаг бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон настангуудыг бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай юм.

Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр эмч, эмнэлгийн ажилчдын аргазүй, туршлагыг нь нэмэгдүүлэх, орчин нөхцөлд нь тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ажиллуулахад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ