Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 15 төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2020.09.01
Эрүүл мэнд

Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 15 төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойрогтоо ажиллаж байна. тэрээр 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 15 төрлийн  эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Үүнд ультразвук, хаш чулуун массажны ор, поток, кушетка, автоклав, шээсний анализатор, ус нэрэгч, ургийн доллер, яаралтай тусламжийн эмийн шүүгээ, ЭКГ, зөөврийн компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжүүдийг өглөө.

Өрхийн эрүүл мэндийн төв нь дээрх шаардлагатай төхөөрөмжүүдтэй болсоноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирч байгаа юм.

Тэрээр энэ үеэрээ Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан  Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ