МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Үндэсний цахим мэдлэгийн санг бүрдүүлэгч ESAN-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2020.09.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Үндэсний цахим мэдлэгийн санг бүрдүүлэгч ESAN-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Үндэсний цахим мэдлэгийн санг бүрүүлж буй ESAN цахим номын сангийн системийн үйл ажиллагаатай танилцлаа.

40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг уг төсөл дээр 6 жил ажиллаж байгаа бөгөөд одоогоор 3,500,000 хуудас баримтыг цахимжуулж, цахим номын сан, хуулбар шалгуурын систем хөгжүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг зохион бүтээж байна.

Энэхүү төслийн зорилт нь,

  • Монгол хүн бүрд мэдлэгийг тэгш хүртээмжтэй түгээх
  • Үндэсний баялгийг сахин хамгаалах
  • Оюуны бүтээлийг хуулбарлах явдлыг таслан зогсоох
  • Эш татах соёлыг төлөвшүүлэх
  • Оюутнуудын бүтээлч байдлыг нэмэгдүүлж, сурлагын чанарыг сайжруулах
  • Их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах
  • Хамгийн бага зардлаар уншиж, суралцах
  • Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй суралцах боломжоор хангах юм.

Цаашид зайны сургалтын платформ, E уншлагын төхөөрөмж бүтээх, мэдлэгийн нэгдсэн сан бүрдүүлэх зэргээр оюуны өмчийг дээдэлсэн, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах юм байна.

Ч.Ундрам гишүүн цахим шилжилт, боловсролын шинэчлэлд мэдээллийн технологийн энэ мэт шинэ санаачилга нэн хэрэгтэй тул бүх талаар дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ