Эрүүл мэндийн салбарт иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчин бүрдлээ
2020.09.03

Эрүүл мэндийн салбарт иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахтай хамт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийж, иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Энэ бол Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж 2021.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Уг хуулиудад оруулсан өөрчлөлтөөр,

  • иргэд хөнгөлөлттэй эмээ бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж,
  • өөрийн сонгосон эмийн сангаар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авдаг болох,
  • төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүсэн үед эрүүл мэндийн даатгал нь санхүүжүүлдэг болох,
  • урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт эрүүл мэндийн даатгалаараа хамрагддах болох зэрэг томоохон өөрчлөлтүүд орлоо.
  • эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь ажлын гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа бодитой нэмэгдүүлэх,
  • үзсэн болон эмчилсэн хүний тоогоороо нэмэгдэл урамшуулал авах боломж бүрдэж байна.
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг төрийн санд төвлөрүүлэн эрүүл мэндийн салбарт зарцуулж, иргэнд учирч буй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг бууруулж, зориулалтын дагуу зарцуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

Эмийн хяналт, зохицуулалтгүй явж ирсэн байдлыг халж, эмийн үнэ, чанарын хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн зохицуулалт хийдэг төрийн байгууллага байгуулж, иргэддээ чанартай, хямд эмээр хангах замаар өвчний эдгэрэлт, эмчилгээний үр дүнг сайжруулах, стандарт бус, хуурамч эмийг зах зээлээс гаргах зэрэг томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьлаа.

Эцэст нь бүх шатны эмнэлэг, эмийн сан, иргэдийг холбосон цахимжуулалт хийж иргэдийн бухимдал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг арилгах, эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг сайжруулах боломжтой боллоо.

ШИНЭ МЭДЭЭ