НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Эрүүл залуус-Гэрэлт ирээдүй" өдөрлөг боллоо
2020.08.12
Эрүүл мэнд

"Эрүүл залуус-Гэрэлт ирээдүй" өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан "Эрүүл залуус-Гэрэлт ирээдүй" нэртэй хоёр өдрийн өдөрлөгийг тус дүүрэгт зохион байгуулагдлаа. 

Хөтөлбөрийн хүрээнд Сонгино хайрхан дүүргийн залуус үнэ төлбөргүйгээр шинжилгээ, оношилгоонд хамрагдах юм. 

Өмнө нь эмч, эмнэлгийн ажилтнууд баярын өдрөөрөө өөрсдөө баярлаж өнгөрүүлдэг байсан. Харин энэ жил тэд ирээдүй болсон залуучууд, тэдний эрүүл мэндийг анхаарч энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, тус дүүргийн бүх өрхийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүлд мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсүүд оролцож байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ