НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Москва хороолол орчмын хүүхэд багачууд шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо
2020.06.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Москва хороолол орчмын хүүхэд багачууд шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо буюу бидний сайн мэдэхээр Москва хорооллын орчмын айл өрхийн хүүхдүүд 960 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэгтэй болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ намар 9-р сарын 1-нд сурагч хүүхдүүдээ хүлээн авах 153 дугаар сургууль болон 287 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг "Сүмт Өргөө" ХХК ердөө 5-хан сарын хугацаанд барьж байгуулж ийнхүү нээлтээ хийж байна. Тус сургууль, цэцэрлэг баригдсан талбай олон жилийн туршид хэл ам, маргаан дагуулж байсан ч өнгөрсөн жил миний бие "Сүмт Өргөө" ХХК-тай зөвшилцөн шийдэлд хүрсний дагуу ийнхүү 29 дүгээр хороо өөрсдийн гэсэн сургууль, цэцэрлэгтэй болж байгаад туйлын их баяртай байна.

Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа энэ үед сурталчилгааны бус, хийсэн бүтээсэн зүйлийнхээ нээлтийг ийнхүү хийлээ. Дүүргийн удирдлагууд, иргэдийн хурлын төлөөлөгчид, хорооны засаг дарга болон гар бие оролцон бүтээн байгуулсан барилгачид, ажилчид та бүгддээ БАЯРЛАЛАА!


ШИНЭ МЭДЭЭ