МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймаг 2021 онд Хүүхдийн зуслан, Халдварт сүрьегийн эмнэлэг, 320 хүүхдийн шинэ сургуультай болно
2020.09.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймаг 2021 онд Хүүхдийн зуслан, Халдварт сүрьегийн эмнэлэг, 320 хүүхдийн шинэ сургуультай болно

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сонгогдсон тойрогтоо буюу Дорноговь аймагт ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр өнөөдөр тус аймагт баригдах Хүүхдийн зуслан, Халдвар, сүрьегийн эмнэлэг, бага сургуулийн шав тавих ёслолд оролцлоо. 

Хүүхдийн зуслангийн шав тавих ёслол боллоо.
Дорноговь аймгийн хүүхэд багачууд 2021 онд хүүхдийн зуслантай болох боломж бүрдлээ. Учир нь "Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн"-ийн зүүн талд, 1 ээлжиндээ 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Хүүхдийн зусланг барих ажил өнөөдөр эхэллээ. Хүүхдийн зуслангийн барилгыг улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Энержи прагон" ХХК барьж гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

Халдварт сүрьегийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо

2021 оны 7 дугаар сард ашиглалтад орох Халдварт, сүрьегийн эмнэлгийн шав тавих ёслол Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд шав тавих ёслолд оролцлоо. 

Сайншанд сумын 2 дугаар багт баригдах уг эмнэлэг нь 30 ортой, халдварт өвчин, сүрьеэ, амьсгалын замын эмгэг өвчний чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулах юм байна.  Эмнэлгийн барилгыг орон нутгийн төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Төгс- өнөд" ХХК гүйцэтгэх юм байна.

2 дугаар сургуулийн харьяа - Бага сургуулийн шав тавих ёслол боллоо.

Мөн өнөөдөр Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бага сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо. Уг сургууль нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн харьяа бага сургууль юм. Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах сургуулийн браилгыг "Жинсийн орой" ХХК гүйцэтгэж, 2021 оны 8 дугаар сарын 21-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. 

ШИНЭ МЭДЭЭ