2020.09.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Б.Ганхуяг: "Эрдэнэс - Тавантолгой" ХК нь 2016 он хүртэл улс төрийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан
"Jargal Defacto" нэвтрүүлэгт "Эрдэнэс - Тавантолгой" ХК-ны гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уригдан оролцлоо.
Б.Ганхуяг: "Эрдэнэс - Тавантолгой" ХК маш олон төрлийн онцлогтой. Энэ онцлог юунаас эхэлсэн бэ? гэвэл анх төрийн шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. Төрд Тавантолгой ордын тусгай зөвшөөрөл шилжиж ирсэнтэй холбоотойгоор энэ компани "Эрдэнэс Монгол" компанийн доор охин компани болон үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Анх үүсгэн байгуулагдахдаа Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа буюу байгалийн ашигт малтмал болох Тавантолгой ордын баялаг нөөцийн өгөөжийг иргэн бүрт өгнө гэх зорилго агуулгатай байгуулагдсан.