2020.09.07
Хүний эрх

Х.Болорчулуун: Иргэдийн зүгээс малын хулгайчдын эсрэг нэгдэж ажиллаж байгаад баяртай байна

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар малчид төрийн ордонд орж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. 

УИХ-ын Х.Болорчулуун малчдын төлөөллийг хүлээн авч уулзаж малын хулгайтай тэмцэх хууль, эрхзүйн орчны талаар ярилцав. Эрүүгийн хуулийн 17-ын 12-т заасан малын хулгайчдад хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байгааг малчид хэлээд уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг гишүүнд уламжилсан байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийг өөрчилж, малын хулгайчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах бодлого барин ажиллаж байгаагаа хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ