2020.09.08
Орон нутгийн хөгжил
2021-2025 онд Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд авто зам барина
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан. Эдгээр хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд Хөвсгөл аймагт дараах төсөл арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Үүнд:
- Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зуслан байгуулах;
- Ханх-Хатгал чиглэлийн замыг барих;
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замыг барих;
- Архангай аймгийн Өлзийт - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл - Мөрөн чиглэлийн аялал жуулчлалын автозам;
- Баригдаж байгаа орон нутгийн театрын барилгыг дуусгаж, 6 аймагт театр чуулгын барилгыг шинээр барих;
- Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл-1;
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл /Концессын эргэн төлөлт/;
- эргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл;
- Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт /Хөвсгөл аймаг/;
- Хөвсгөл нуурыг түшиглэсэн Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв;
- Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгох;
- Хөвсгөл нуур болон бусад усан замын тээврийн хэрэгсэл хөвөх боломжтой гол, мөрөн, нуурт усан замын дэд бүтэц /хяналтын пост, зогсоол, бусад хөвөгч байгууламж/ байгуулах;
- Аймаг, сум, суурингийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа /Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл/;
- Хөвсгөл аймгийн дулааны станцыг өргөтгөх;
- "Могойн гол"-ын уурхайг түшиглэн дулааны станц барих;
- Чаргайтын усан цахилгаан станц барих;
- Хатгал тосгонд дулааны станц барих;
- Соёмбо музей байгуулах төсөл.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29