2020.09.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Цэргийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн /2020.09.09/ ээлжит хуралдаанаар “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Уг хэлэлцээрийг баталснаар улсын энхийг сахиулах болон цэрэг-техникийн ажиллагаа, харилцан итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон чиглэлүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.