2020.09.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Яндан хөөлөгч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос улс оронд даяар өрнүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулж байна. 

Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчин байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залууг бэлтгэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

ШИНЭ МЭДЭЭ