2020.09.08
Орон нутгийн хөгжил
Үерт автсан өрхүүдэд орон сууц шийдэж өглөө
Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы Аубакир Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллалаа.
Энэ үеэр байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн улмаас орон гэргүй болсон өрхийн иргэдтэй уулзаж, 4 айлын орон сууцны асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүллээ.
Эдгээр орон байрууд ТИКА /Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/-ийн төслөөр 2021 оны эхний улиралд багтан ашиглалтад орох юм.
Мөн Согоог голын ус жил бүр үерлэж айл өрхүүдийн хашаа байшин нурах, худгийн ус бохирдох, машин техникээ эвдэх гэх мэт ард иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд асар их хохирол учруулсаар ирсэн билээ.
Иймд Улаанхус сумын үерийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж цаашид үерийн улмаас учирч болох хохирлыг зогсоох зорилгоор сумыг тойруулан 8км гаруй далан бариулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03