МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Соён гэгээрлийг Сонгинохайрхан”-аас
2020.09.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Соён гэгээрлийг Сонгинохайрхан”-аас

УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, “Соёл Түгээе” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өрх гэр, аж ахуйгаа үүрч яваа, шантрахгүй зүтгэж буй бүсгүйчүүдээ мэргэшүүлэн хөгжүүлж, тэдэнд урам дэм өгөх тал дээр хамтын уялдаатай ажиллах талаар санал солилцлоо. Эмэгтэйчүүдийн өөрсдийн гараар урласан бүтээлээ П.Анужин гишүүнд бэлэглэн талархал илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн П.Анужингийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргээс эхлэн залуу ээж, залуус, охид эмэгтэйчүүдийн хөгжил, боловсролыг дэмжих “Соён гэгээрлийг Сонгинхайрхан”-аас хүний хөгжлийн цогц сургалтыг 10 сараас эхлүүлэхээр бэлтгэл хангагдсан байна. Өнөөдөр уг сургалтын агуулгаа баталлаа.

Мөн тэрээр Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний зөв бүтэц найрлага, шим чанарт анхаарч ажиллахаар БШУЯ, хоол хүнс, шим судлаачидтай уулзан ярилцаж, санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ