2020.09.18
Зам, Тээвэр
Улаанбаатар-Дарханы замыг 2022 онд ашиглалтад хүлээж авна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллахдаа Улаанбаатар-Дарханы замын ажлын явцтай танилцав.
Тэрбээр, 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч "COVID-19" цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав.
“Улаанбаатар-Дарханы замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 1-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн дуусгана гэсэн үг биш. 2022 онд ашиглалтад хүлээж авна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв.