МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Зочлох  үйлчилгээний төрөлжсөн сургалт” анх удаа болов
2020.09.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” анх удаа болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Блю скай” цамхагийн Даймонд танхимд “зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг  БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас зохион байгууллаа. 

Энэ сургалтанд зочлох үйлчилгээний төрөлжсөн салбар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, ажил олгогч нарын төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцлоо. 

Уг сургалтаар Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал,Үндэсний сургагч багш Н.Батцэнгэл /Зочлох үйлчилгээний сургалтын танилцуулга/,Монголын баристагийн холбооны тэргүүн Л.Дэлгэрмаа /Бариста мэргэжлийн ур чадварын үзүүлбэр/ нарын мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж үзүүлбэр, танилцуулгаа толилуулсан юм. Тухайлбал, хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, бартендерийн мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, тогооч мэргэжлийн ур чадварын, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэх сургалтуудыг оролцогчдод танилцуулсан юм.

Энэхүү хөтөлбөрийг “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”  зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал зуучлалыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлснээр “Аялал жуучлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох аж. Улмаар 4 жилийн дараа Монгол Улсад ирэх гадаадын зуулчдын тоог 1 саяд, аялал жуучлалын салбарын орлогыг  1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн билээ.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2020 оны дэлхийн аялал зуучлалын өдрийг  “Аялал жуулчлал ба хөдөө орон нутгийн хөгжил” уриан дор зарласан. Өнөөдрийн Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт ч энэхүү уриан дор зохион байгуулж байгаа юм байна.  

ШИНЭ МЭДЭЭ