![Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна](https://vip76.mn/media/news/original/2020/09/21/a2ac062eed2e44d3c92c9b4eb9bb6f5e.png)
2020.09.21
Гадаад харилцаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор айлчилж байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтсан байна.
Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/c57b25d7de78bf13eba4bcac5f33eadb.jpeg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/1acaf3363e5334daa246ff19ede79340.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/06/979d472a84804b9f647bc185a877a8b5.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/24/6f4922f45568161a8cdf4ad2299f6d23.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/17/70652778a7190787d54446cbce2593bb.jpg)
![](http://img.youtube.com/vi/B-6y_Dd9Wf8/hqdefault.jpg)