МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны IV хурал боллоо
2020.09.22
Барилга, Хот байгуулалт

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны IV хурал боллоо

Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар байгуулагдсан “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны дөрөвдүгээр хуралдааныг энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалж, хуралдууллаа.

Дөрөвдүгээр хуралдаанаар:

- Газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах асуудал,

- Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

- Улсын тусгай хамгаалалттай “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг тодруулж, зурагласан ажлын үр дүн зэргийг хэлэлцэж, 1 асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ