МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлын талаар санал солилцлоо
2020.09.24
Зам, Тээвэр

Хөвсгөл аймагт тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлын талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Хөвсгөл аймагт зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан асуудлуудын талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтартай уулзаж санал солилцлоо.

Зам тээвэр, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн зам, Ханх-Хатгал чиглэлийн зам, Архангайн Өлзийт-Хөвсгөлийн Тосонцэнгэл-Мөрөн чиглэлийн аялал жуулчлалын авто зам, Дашинчилэн-Орхоны гүүрийн чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн авто замуудыг ирэх 4 жилийн хугацаанд дуусгах, зарим замын ажлыг эхлүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.


Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгох асуудал Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан бөгөөд зураг төслийг яаралтай боловсруулж, холбогдох дэд бүтэц барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа талаар санал тавилаа.

Мөн Ханх сумын авто замын боомтыг олон улсын боомт болгохтой холбоотойгоор хийгдэх ажлын талаар тодруулга авлаа.


Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хийхээр төлөвлөж байгаа тул энэхүү ажилд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ