2020.09.24
Эрүүл мэнд

Хөвсгөл аймгийн 98 багийн эмч нарт яаралтай тусламжийн хэрэгслийг хүлээлгэн өглөө

Хөвсгөл аймгийн сум, багт ажилладаг эмч нарт түргэн тусламжийн цүнх, лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Багийн эмч нарын ажиллах орчин, тоног төхөөрөж гэх мэт асуудал ганц Хөвсгөл аймгийн хэмжээнд биш Монгол Улсын хэмжээнд байгаа. Үүнийг Монгол Улсын төр анхааралдаа авах хэрэгтэй. Эдгээр эмч нарынхаа чадавхи, мэдлэг чадварыг дээшлүүлэх мөн ажиллаж байгаа ажлын байр, ажиллах орчныг сайжруулах, нийгмийн баталгааны асуудал болох цалин урамшуулал, хөдөлмөрийн үнэлэмжид онцгойлон анхаарах цаг болсон гэж харж байна. 

ШИНЭ МЭДЭЭ