МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдсон тойрог буюу СХД-ийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ
2020.09.28
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдсон тойрог буюу СХД-ийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдсон тойрог буюу СХД-ийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Уг уулзалтад Нийслэлийн Ерөнхий менежер Д.Гантөмөр, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн тэргүүтэй нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар агентлагийн албан тушаалтнууд хамт оролцлоо.

Тэд намрын ээлжит чуулган эхлэхийн өмнө уламжлал ёсоор тойргийн иргэд, сонгогчидтойгоо энэ сарын 25, 26, 27 буюу өнгөрөгч долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад СХД-ийн иргэдтэйгээ  уулзаж ярилцлаа. Уулзалтад Баянхошуу, Төв, Өнөр гэсэн 3 бүсээр 3 өдрийн туршид нийт 1400 орчим иргэдтэйгээ биечлэн уулзаж 80 гаруй иргэд оролцлоо.

Уулзалтаар тойргийн гишүүд өөрсдөө ярихаасаа илүүтэй иргэдийнхээ үгийг сонсож, тэдэнтэйгээ санал бодлоо хуваалцан ярилцах, нэн яаралтай тулгамдаад буй асуудлыг шууд ярилцаж гарц гаргалгаагаа хэлэлцэж байгаа нь уг уулзалтыг илүү үр дүнтэй болголоо. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг жигд хөгжүүлэхийн тулд хууль эрх зүй, эдийн засгийн бие даасан орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Тийм учраас нийслэл хотын санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан нэмэгдүүлж байж цаашид хөгжих болно. Үүний төлөө бид хамтран ажиллахаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 хөтөлбөрийг гаргаад байгаа талаараа ярьлаа.  


Төр, иргэн шууд харилцах боломжтой болох тусам асуудал шийдэл илүү хурдан шуурхай шийдэгддэг жамтай. Тиймээс иргэдтэйгээ шууд, нягт холбоотой байхын тулд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг онцгой анхааран ажиллаж байна. Цахим шилжилт амжилттай хийгдсэнээр яг энэ уулзалт дээр байгаа шиг бодит боломжууд цахим хэлбэрээр хэзээ ч хаана ч хэрэгжиж, төр иргэний харилцаа илүү ойр болно гэж харж байна.

                                                                                                                                                            

ШИНЭ МЭДЭЭ