МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 3D кинотеатр ашиглалтанд орлоо
2020.09.26
Орон нутгийн хөгжил

Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 3D кинотеатр ашиглалтанд орлоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Сайншанд сумын шинэ бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд суманд баригдсан бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсныг энэ сарын 26 ны бямба гарагт зохион байгууллаа.

САЙНШАНД СУМАНД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН КОФЕШОП, АВТОМАТ ТОГЛООМ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААЛ БҮХИЙ 98 ХҮНИЙ СУУДАЛТАЙ 3D КИНОТЕАТРТАЙ БОЛЛОО. 

Нээлтийн урамшуулалд 5 хоног үнэ төлбөргүй ард иргэддээ кино үзвэрээр үйлчилэх юм байна.

Кинотеатр нь дуу, дүрс, тав тухыг чухалчилж, шинэ технологийг нэвтрүүлэн, олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгосноороо ихээхэн ач холбогдолтой юм.

1000 ХҮНИЙ БАГТААМЖТАЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО.


Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор иргэд, байгууллагын дунд нийтийг хамарсан биеийн тамир, чийрэгжилтийн арга хэмжээг зохион байгуулах, биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Спортын салбарт тив, дэлхийн болон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргаж, аймгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж буй нийт тамирчиддаа талархаж буйгаа илэрхийллээ. 

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайг байгууллаа.

6-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР САГСАН БӨМБӨГ, ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ, ТОГЛООМЫН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО.

"Шинэ зуун" нэртэй талбайн гүйцэтгэгчээр "Дэлгэр баясах зам" ХХК ажилласан байна.

ШИНЭ МЭДЭЭ